Жам бусаар үүссэн хүйсний гажуудал

Нэгэн зүйлийн талаар хэлэхгүй бол ер болдоггүй ээ. Дэлхий дахинд тахал шахуу дэлгэрч олон асуудлыг дагуулдаг, одоо бас Монголд олны өмнө ил болоод хүчээ авч буй зүйл бол эсрэг биш ижил хүйстнээ сонирхох бэлгийн чиг хандлага юм. Өнөөдөр С1 телевиз дээр нэгэн тийм хүн ярьж байхыг сонсоод гэнэт уншиж байсан зүйлээ санаж номоо эргүүлж хайтал олсоноо та бүхэнд хуваалцья. "Монгол Домчийн Судар" -118 нүүр. Энд өгүүлсэнээр хүн гэгч хохьмой толгойтон чинь хоол хүнсээ тааруулж биш буруу хэрэглэснээс болж энэ жамын бус зүйлүүд гардаг гэнээ.
1. Хоол хүнс нь агуулгынхаа хувьд эр эсвэл эм хэм агуулсан байдаг гэнэ. Хэрэв эрэгтэй хүн хоол хүнсэндээ эм хэм давамгайлсан хүнс( ерөнхийдөө эм малын мах орно. Өвчүүний өөх бас эм хэмийг тэтгэгч учир бага насны эрэгтэй хүүхдэд төдий л их идүүлдэггүй байсан гэнэ. Жич: Дараа нь энэ эр эм хүнсний талаар дэлгэрэнгүй оруулнаа) их хэрэглэвэл хүний биеийн бодисын солилцоонд өөрчлөлт орж, энэ цаашлаад даамжирвал биеийн хувьд эм шинжтэй болж, өөрийнхөө биеийг эс хүлээн зөвшөөрөх буюу бэлгийн чиг хандлага нь өөрчлөгддөг байна. Эр эм яг адилхан. Энэ одоогийн ярьдагаар нөгөө олдмол бэлгийн чиг хандлага гээчид нь голлох байр суурь эзлэх нь байна.
2. Энэ бол хамгийн анхаарах зүйл. Жирэмсэн эх аль нэг хэмийн (эр эсвэл эм) хүчтэй цохилтонд орвол ургийн хүйс алдагдаж, биеэ эс зөвшөөрөх сэтгэхүйн гажигтай буюу манин болдог гэнээ таминээ. Өөрөөр хэлбэл энэ сударт бичсэнээр Монгол хүмүүн төдий л арвинтай загас иддэггүй байтал жирэмсэн үедээ загас их идсэнээр сэтгэхүйн болон биеийн гажиг үүсэх боломжтой гэжээ. Нэг үгээр хэлбэл жирэмсэн үедээ жирийн үед төдий л иддэггүй хүнсээ ялангуяа ураг нэг сар хүртэлх хугацаанд маш ихээр хэрэглэснээр энэ өвчлөл үүсдэг гэнэ. Анхааралдаа аваарай!!!
Жамын дагуу зөв амьдарч байсан Монголчуудад ийм төрлийн өвчлөл төдий л байдаггүй байсан болов уу. Тэгээд миний өөрийн бодлыг хэлэхэд: Эдгээр хүмүүс ийм зүйл яагаад бий болоод байгаа цаад учир шалтгааныг нь олохыг хичээх, эрдэмтэн мэргэдээс асуухын оронд зөвхөн өөрсдийн энэ байдлаа бусдад хэвийн зүйл мэтээр хүлээн зөвшөөрүүлэх гэж оролдох нь зохисгүй санагддаг юм. Ийм өвчин байдаг юм аа. Ийм ийм зүйлээс болоод иим болчихлоо, одоо энэ зүйлийг эмчлэх арга дэлхий дээр байна уу мэддэг чаддаг хүмүүс нь байдаг болов уу гэх мэтээр хүмүүсийн ойлголтыг зөв чиглэлд хандуулж, өөрсдөө ч энэ зүйлээсээ гарах арга замаа хайвал сая зөв болно.
Гэвч хагас нүцгэн шахуу суучихаад биднийг хүлээн зөвшөөр, би эмэгтэй хүнийг гоо сайхны нүүр царай болно, бусдыг араасаа дагуулна гэх мэтээр ярьвал юу л болдоо. Ийм зүйлээс гоо сайхны үлгэр дуурайлал авч дагаж байгаа Монгол эмэгтэй та Монгол хатдын минь үргэлжлэл болж чадах уу бодох л хэрэгтэй!!! Шинжлэх ухаан гэдэг нь хөгжөөд энэ төрлийн өвчлөлийг эдгээх аргууд нь гарч ирээсэй хэмээн залбирнам. Гэтэл энэ Шинжлэх ухаан чинь Монгол өвгүдийн ухаан мэдлэгийн заримыг нь мэдээчгүй тууж явах юм даа. Монгол түмнээс гарцаа хайх цаг ирэх вий дээ.
Эцэст нь хэлэхэд энэ өвчлөлийг яагаад үүсдэг юу гэж ойлгох ёстой юм гэдэг дээ нэгдмэл ойлголттой болох нь чухал. Бас энэ тахал мэт өвчлөлийг Монголд дэлгэрүүлмээргүй байна. Бид үрсээ эрүүл сайхан Монгол хүн болгож, эх орноо мандуулмаар байна шүү дээ.
Жам бусаар үүссэн хүйсний гажуудал Жам бусаар үүссэн хүйсний гажуудал Reviewed by Unknown on March 21, 2017 Rating: 5

No comments:

Үйлээ Тодлохуй

Амар амгалан байцгаана уу Энэ дэлхийн хүн төрөлхтөн бид бүхэн оршин буй газар, хэл яриа, царай төрхөөрөө яламжтай боловч хүнд байх бүхий ...

Powered by Blogger.