Үс ургуулах шидэт жор

Ганга өвс ба тарагний гайхамшигийн талаар биедээ мэдэрч байгааг хуваалцахгүй бол гар загатнаад бүр болдоггүй ээ хэхэ. Үс нь урдаасаа халцарч байгаа бол бараг нэмэргүй нэмүүлэхгүй байх арга хэмжээ л авсан нь дээр гэж олон удаа сонсож явахад ямар олигтой байхав дээ. Гэтэл аз тохиож үс ургуулдаг өтгөрүүлдэг Монгол арга байж таарлаа. Хийх арга нь их энгийн.
1. Тараг (лаазтай биш бүрсэн тараг) ийг халуун дулаан газар байлгаж маш сайн исгэх.
2. Ганга өвсний байван бэлдэх. Ганга өвсийг усанд ахиухан хийж буцалгаад усыг нь шүүж авах
3. Иссэн тарагаа толгойдоо түрхээд 5 хором ( минут) байлгана. Үүнээс хэтрүүлдэггүй гэсэн шүү.
4. Тараг түрхсэн толгойгоо шүүж авсан ганганы буцалгасан усаараа сайтар зайлж угаана. Ганганыхаа усыг сайн бүлээн болсоны дараа угаахаа мартваа толгойгоо түлчихвээ кк
За ер нь ингээд гол үйл нь болчихож байгаа юм. Аа бас нэг зүйл хэрэгтэй.
6. Гангаар угааж зайлсаны дараа үсээ алчуураар хөнгөхөн цохиод өгөх хэрэгтэй гэсэн шүү. Бас дараа нь үсээ дагууд нь сайн самнах нь чухал.
Жич: Энэ аргаар 2 долоо хоног угаасны дараа дан гангатай усаараа цаашдаа угаана. Тэгээд өөрт чинь үр дүн нь мэдрэгдээд эхэлвэл түр завсарлаарай. Минийх бол 2 долоо хоногоос мэдрэгдэж эхэлсэн. Үс жаахан тослогтдог шүү. Үсээ ургуулах гэж байгаа юм чинь тийм зүйлийг тоохгүй биз дээ.
Ямар ч байсан энэ аргыг өөртөө туршаад үр дүнд хүрч байна. Миний үс лав 2 см орчим урагшаа түрж ургасан байна. Энэ энгийн үр дүнтэй Өвгүдийн Монгол ухааныг бид бүхэнд дамжуулсан Chinggis Ayanga танд гялайлаа. Өөрт тань болоод бусдад хэрэгтэй гэж үзвэл ШЕЙР хийгээрэй!!!


Үс ургуулах шидэт жор Үс ургуулах шидэт жор Reviewed by Unknown on March 21, 2017 Rating: 5

No comments:

Үйлээ Тодлохуй

Амар амгалан байцгаана уу Энэ дэлхийн хүн төрөлхтөн бид бүхэн оршин буй газар, хэл яриа, царай төрхөөрөө яламжтай боловч хүнд байх бүхий ...

Powered by Blogger.