Сэхээрэхүй

Тусгаар Монголын төлөө амь үл хайрлан тэмцэж
Туургат тусгаар улсаа яс цусаараа тамгалаж
Туган дор нэгдэж Их улсыг байгуулсан
Түүхэнд нэрээ мөнхөлсөн өвгүдийн удам билээ
Харвах сумны өөдөөс нүдээ үл цавчиж
Халаглах зүрх юундаа эх нутгаа тээж
Халдах дайсны өмнө толгой гудайж үзээгүй
Хатан зоригт өвгүдийн үргэлжлэл билээ
Өндөр тэнгэрийн дор сүлд юугаа мандуулаж
Өргөн олон ардаа хайр энэрлээр тэтгэж
Өтүгэ цагаас удамшсан Монгол хэмээх ухамсараа
Өр зүрхэндээ шингээсэн өвгүдийн удам билээ
Зовлоо гэж тэд шантарч яваагүй юм
Зовхион өөдөө өргөж омголон явсан юм
Жаргалаа гэж тэд манан дунд төөрөөгүй юм
Жам ёсыг сахиж орчлонд нэрээ үлдээсэн юм

Б.Шайрийбуу 2016.12.01
Сэхээрэхүй Сэхээрэхүй Reviewed by Unknown on March 21, 2017 Rating: 5

No comments:

Үйлээ Тодлохуй

Амар амгалан байцгаана уу Энэ дэлхийн хүн төрөлхтөн бид бүхэн оршин буй газар, хэл яриа, царай төрхөөрөө яламжтай боловч хүнд байх бүхий ...

Powered by Blogger.