Монгол ёс заншил бол мухар сүсэг биш
Монголчуудын уламжилж ирсэн ёс заншил гэдэг маань зүгээр нэг мухар сүсгийн зүйл биш цаанаа нарийн ач холбогдолтой, амьдрах хэв маягаас нь улбаалж үүссэн Монголчууд бидний даган хэвшсэн тогтолцоо билээ. Энэ тал дээр өөрийн сонсож, уншиж мэдсэн зарим зүйлсээ та бүхэнтэйгээ хуваалцая.
1. Гол булгийн эх ундарганд хэрэлдэхийг цээрлэнэ. Энэ ямар учиртай вэ гэвэл тухайн голын эхэнд хэрэлдэх нь тус муу энерги усанд шингэж, тус уснаас ундаалж буй хүн амьтанд сөргөөр нөлөөлөх муу талтай. Тиймээс Монголчууд үүнийг цээрлэдэг. Сүүлийн үед ус амьтай, энерги мэдээлэл шингээдэг гэж Японы эрдэмтэн нотлоод, шуугиад байгаа боловч, Монголчууд үүнийг аль эрт мэдэж, ёс заншилдаа шингээгээд иржээ.
2. Тэнгэр газартаа өргөл өргөх ёсон. Энэ бол айл гэрийн эзэгтэй өглөө нар мандахад цай сүүнийхээ дээжийг тэнгэр газартаа өргөдөг энгийн хэвшил болсон зүйл билээ. Өргөл өргөхдөө тэнгэр газрын завсар буюу хөлөөрөө газарт(шороон дээр) зогсоод тэнгэртээ өргөнө. Хэрэв тухайн сүүний дусал тэр өргөл өргөж буй газар олон дахин удаа шингэвэл тус сүү нь газарт бордооны үүрэг гүйцэтгэж, өргөл өргөж буй тэрхэн газарт өвс ногоо, цэцэг жимс арвин ургах цаад учиртай. Энэ нь тэнгэрээ дээдлэж буй хүндэтгэлийн ёсон боловч нөгөө талаар газар дэлхийгээ дэмнэж буй арга юм. Тэгвэл орчин үед байранд амьдарч буй хүмүүс энэ цаад учрыг нь мэдчихвэл цонхоор өргөөд байх хэрэггүй, гэрээсээ гараад тухайн ойр орчимдоо гарч газар зогсож байгаад өргөлөө өргөх нь зөв юм гэдгийг ухаарах байх. Тэгээд ч машин халтартуулаад байдаг асуудал байхгүй болно. :)
3. Мэндлэх, хүндлэх ёсон. Энэ бол Монголчууд бидний дэлхийн аль ч үндэстнээс ялгарах онцгой гайхамшигтай ёс билээ. Ахмад хүнээ хүндэлж, түрүүлж амар мэндийг нь асуух, аливаа үйл хийж буй хүнтэй таарвал үйл нь дэлгэрэхийн ерөөлийг заавал хэлдэг гэх мэт ёстой гайхамшигтай ёсон юм. Хэрвээ тэр бүх сайхан үгсийг бид өдөр тутамдаа хэлдэг бол ёстой л билэг танхай, хөндлөнгийн хүн харвал шүлэг хэлэлцэж буй мэт гайхалтай харагдах байх. Энэ ёсон бол одоогоор нийхмийн харилцаа гэдэг зүйлийг маш эерэг сайхан хандлагатай болгож, хүн хүнээ хайрлах, хүндлэх үзлийг төлөвшүүлэхэд нэн чухал ач холбогдолтой юм. Зөв сайхан яриад эхлэхээр дагаад сэтгэхүй нь хүртэл цэгцтэй болдог учраас Монголчууд мэндлэх, хүндлэх ёсыг ийнхүү өргөн цар хүрээтэйгээр хөгжүүлж өнөөг хүргэжээ.
4. Хүнслэхүй буюу зажлаж идэх. Энэ бол маш том ухаан бөгөөд хүнслэх талаар гэхэд асар их мэдээлэл гэрлийн өргөөнөөс гаргасан Монгол Домчийн сударт байгаа. Энд зөвхөн зажлаж идэх талаар хэлэхэд: Хүүхэд байхад манай өвөө болон хөгшчүүл хоол идэж байхад миний хүү хоолоо тайван сайхан олон зажилж идэж бай гэж хэлдэг байлаа. Гэтэл үүний цаад учир нь хүн хоолыг олон зажилах тусам хүний амнаас тухайн хоолыг боловсруулахад хангалттай хэмжээний шүлс ялгардаг гэнэ. 45 удаа зажлахад ялгарах шүлсний хэмжээ хоолыг хангалттай боловсруулна. Хэрэв шүдний өвчлөлгүй бол 45 удаа зажлахад шүд бэхжүүлэх шүлс мөн ялгардаг гэнэ. Хэрэв шүд өвчлөлтэй бол 45 аас олон удаа зажлах хэрэгтэй байдаг гэнэ.

Энэ мэтчилэн Монголчууд бидний ёс улалмжлал ердийн амьдрал ахуйд болоод нийхэмдээ тустай ажээ. Өөр та бүхний тайлж мэддэг зүйлс байвал хуваалцаарай. Бас суурин амьдралд зарим уламжлалыг хэрхэн авч үлдэх талаар санаа бодлоо хуваалцана уу.
Хүндэтгэсэн: Б.Шайрийбуу
Монгол ёс заншил бол мухар сүсэг биш
Reviewed by Unknown
on
March 21, 2017
Rating:
No comments: