Монгол ухаан гэж юу вэ?

Амар байцгаана уу. Дахиад нэгэн бодролоо та бүхэнтэйгээ хуваалцья: Бидний өвүг дээдэс сургахдаа: Байгаль болоод энэ дэлхий дээр амьдарч байгаа бүх амьд биетүүд хоорондоо салшгүй холбоотой гэж ээ. Жишээлбэл: Шар шувуу гэдэг амьтаны тоо толгой цөөрвөл үлийн цагаан оготно ихсэж газар нутаг талхлагддаг аюултай. Эсрэгээрээ үлийн цагаан оготныг юу ч үгүй устгавал шар шувуу болоод зарим махчин шувуу хоолгүй болж үхэх аюултай. Тэгэхээр энэ дэлхий дээрх нэг төрөл зүйл устхад л бусаддаа шууд нөлөөлж байгаль эхийн тэнцвэрт байдал гэдэг зүйл алдагдана. Миний бодлоор хүн гэгч төрөлтөн нь ухаант болж төрсний хувьд энэ дэлхийн тэнцвэрийг хадгалж байдаг гол хүчин болов уу. Хүн хэдийгээр байгаль эхээ заримдаа сүйтгэдэг ч хүн төрөлхтөн байгаа учраас л энэ дэлхий тэнцвэртэй оршиж байх үндэс болдог боловуу хэмээн сэтгэнэ. Эндээс үзэхэд Буддын шашин болоод Монголчуудын язгуур ухаан хоёрын хоорондох том ялгаа гарч ирээд байна. Нэг нь хүн төрөлтнийг зовлонгоос салгаж бүгдийг бурхан болгож хүн цаашлаад амьтаны сүнсийг ч бурхан болгож, энэ дэлхий дээр амьд бодгаль үлдээхгүй нь байна. (Миний өмнөх постон дээр энэ талаар дэлгэрэнгүй бичсэн байгаа) Тэгвэл Монгол ухаанаар бол хүн гээч төрөлтөн нь энэ дэлхий дээр зөв сайхан амьдарч байгаль эхээ хайрлаж, зүй тогтолыг нь сахиулахын тулд оршдог гэх ялгаа юм. Дээрийн жишээлдэг хулгана шувуугаар төсөөлхөд энэ дэлхийн бүх зүйл хоорондоо холбоотой учраас нэг ч гэсэн төрөл зүйлийг хамгаалж үлдэх нь Монгол ухаан болоод байгаа юм. Буддын шашны зовлонгийн шалтгаан буюу нүгэл хилэнцийн тухайд эргэцүүлэхэд. Хүн ба амьтад бүгд ямар нэг байдлаар нүгэл хийдэг. Маш өчүүхэнээр жишээлхэд сүүнээс бусад бүх хоол тэжээл ямарваа нэг амьд биетийн амийг тасалдаг учир гэмтэй болчихож байгаа юм. Сүү бол хайраас ундарч гардаг учир Монголчууд үүнийг хор хөнөөлгүй цорын ганц хоол гэж үздэг ажээ. За тэгвэл аль нэг төгс гэгээрсэн хүн байна гэж бодьё: Тэр хүн хэдийгээр ямар ч нүгэл үйлдэхгүйг хичээж яваа гэж төсөөлье. Өндөг шиг өөгүй хүн гэж төсөөллөөч ядаж л тэр хүн энэ орчлонд ирээд газарт гишгэж, ямар нэг ургамал дээр гишгэж гэмтээсэн байж таарна. Энэ хүртэл өөрөө нүгэл буюу жатга шүү дээ. Тэгэхээр тухайн хүн гишгэсэн газрынхаа төлөө хүртэл санаа тавьж хайрлаж, мод хүртэл тарьж байж тэр үйлийн өрнөөс гарна шүү дээ. Хохироосон зүйлийнхээ төлөө юу ч хийхгүй өөрийгөө гэгээрүүлнэ гэвэл тэр өөрөө гэгээрэл биш болох бусуу даа. Үүнийг л Монгол ухаан гээд байх шигээ. Энэ дэлхий өөрөө ийнхүү сайнтай муутай, нэг нэгнээ нөхөж байдаг учраас Энэ оршихуйгаас зугтаж хөндийрэх биш харин ч дунд нь оршиж, авсан болгоноо эх дэлхийдээ эргүүлэн өгч, үр удмаа үлдээн энэ л ухаанд сургаж, үйлдэл мөрөө тэгшилж явдаг Монгол ухаан гэж аугаа ажээ.
Монгол ухаан гэж юу вэ? Монгол ухаан гэж юу вэ? Reviewed by Unknown on March 21, 2017 Rating: 5

No comments:

Үйлээ Тодлохуй

Амар амгалан байцгаана уу Энэ дэлхийн хүн төрөлхтөн бид бүхэн оршин буй газар, хэл яриа, царай төрхөөрөө яламжтай боловч хүнд байх бүхий ...

Powered by Blogger.