Ёс жаягаа умартаж үл болно

Хань ижилтэй болох нь аз сорьсон тоглоом биш, харин итгэл сэтгэлээ биендээ зориулж, ирэх ирээдүйг хамтдаа туулна гэсэн итгэл дээр тулгуурладаг гэж ойлгодог. Түүнээс биш харж азнаж, итгэлээ өгөхгүйгээр бат орших нь худал юм. Нэгэнт гэр бүл зохиож тоонот гэрт толгой холбохоор шийдсэн бол биенээ түшиж явна гэсэн бичигт баталгаа буюу гэрлэлтийн баталгаагаа хийлгэх нь зүйтэй юм гэж бодно. Ураг даяар нь цуглуулаж, Уул хайрхадад мэдүүлэж, Монгол даяар нь зарлаж, Морьтны ёсыг бадраан нижгэр хурим гээчийг хийж чадахгүй ч Биесийн аав ээждээ золгож, Билиг оюунаа нэг шалгуулаж, Ураг холбоогоо нэгтгэж байгаагаа сануулаж, Урьдын нэгэн ёс гэгч зүйлийг үйлдэхэд л болох юм даа. Хуримаар биш юм аа гэхэд ёсоо үйлдээд нэг гэрт орох нь энэ биесэд тааламжтай, эцэг өвгүдэд сайшаалтай хэмээн сэтгэнэ. Хамтран амьдрагч гэдэг хачин жигтэй нэрийн дор явах олон минь та бүхний гэр бүлээ гэх хариуцлагыг чинь нэмэгдүүлэх эдгээр үйлүүдийг хийчих хэрэгтэй юм шүү гэж зөвлөх байна.
Хүндэтгэн ёсолсон: Б.Шайрийбуу
Ёс жаягаа умартаж үл болно Ёс жаягаа умартаж үл болно Reviewed by Unknown on March 21, 2017 Rating: 5

No comments:

Үйлээ Тодлохуй

Амар амгалан байцгаана уу Энэ дэлхийн хүн төрөлхтөн бид бүхэн оршин буй газар, хэл яриа, царай төрхөөрөө яламжтай боловч хүнд байх бүхий ...

Powered by Blogger.