Бөө мөргөлийн талаар товчхон
Сайнтай муутай сав дүүрдэг хэмээх үгээр энэ бичвэрээ эхлэе. Бөө мөргөл гэдэг зүйлийг огт мэддэггүй, аль эсвэл тэр бөө гэдэг чинь хараал хийдэг гэнэлээ гэдэг хүний дам үг сонсож тэрэндээ итгэж яваа маш олон хүмүүс байдаг. Тэгвэл Монголчуудын эртний язгуурт энэ шүтлэг чухам яг юу вэ гэдгийг ядаж зах зухаас нь ойлгосны дараа таны бодол тэс өөр болох нь дамжиггүй. Би зүгээр өөрийнхөө ойлгосноор нуршилгүй нэг л өгүүлбэрээр хэлэхэд энэ бол байгал дэлхийгээ онгон дагшинаар нь байлгахыг ойлгуулах гэж, алдаж яваа төөрч яваа олон удмын үрсээ засах гэж, төр түмнээ бүр цаашилбал хүмүүн төрөлхтнөө амар амгалан байлгаж, жам гээч зүйлийг ойлгуулах гэж ирсэн улаач(Онгодыг биедээ залж буй буюу улаачлаж байгаа хүн) дээр буусан тухайн хүний удмын сүнснээс ний олноороо ухаанаас нь суралцаж, урагшлах замаа тодлон буй дүр зураглалыг бөө мөргөл гэж ерөнхийд нь ойлгож болно. Энд бичсэн өгүүлбэрээс хүн айгаад байх зүйл байна уу сайн уншаарай. За тэгээд үүнтэй холбоотой зүйлс ярьвал барагдахгүй их, тэгээд ч миний мэдлэг дутна. Хүн мэдэхгүй зүйлийнхээ боол гэдэг үг байдаг. Энэ талаар үнэхээр таг ойлголтгүй хүмүүс байвал надад 600 гаран хуудастай БӨӨГИЙН ТОВЧИОН хэмээх судар байна, авч уншаад мэдлэгтээ нэмэр болгоорой. Үүнийг уншаад ухахгүй бол 27 нэртэй гадаад хүмүүсд хүртэл ойлгогдохоор бичсэн бөө болоод шашин хоорондох ялгааг гаргасан маш ойлгомжтой бас нэгэн судар байдаг. Ер нь тэгээд бөө мөргөл ч бай бусад шашин ч ялалгүй эцсийн дүндээ нэг л үр дүнд хүрэхийн төлөө тэмүүлж байгаа зүйл юм уу даа. Хэллэгийн хувьд өөр байж болох юм. Гэхдээ бөө мөргөлийн гайхамшигтай тал нь шууд тэр өндөр түвшинд хүрсэн оюун ухаанаас суралцаж явдагтаа байдаг байх. Монголд байгаа энэ олон шашинууд байгал дэлхийн төлөө сэтгэлээ шаналгаж, хамгаалахын төлөө тэмцэж, эх орон газар шорооныхоо үнэ цэнийг ойлгуулан буй нь хэд билээ дээ. Хэрвээ та Онгодтой золгож үзээгүй бол золгоод үзээрэй
. Ямар ч онгодын ярианаас эх дэлхий байгалиа, эх орноо гэсэ сэтгэлийг олж харна. Атга шороо, алга дарам газрынхаа төлөө амиа үл хайрлан тэмцэж явсан эрт цагийн тэр өвгүд өнөөдөө буугаад юу сургамжилж хэлэх нь ойлгомжтой шүү дээ. За ингээд мэдлэг юугаа нэмэн тэнхээжиж, мэдсэн сурсанаа түгээн дэлгэрүүлж, дутуу ойлгосноо дүүрэн болгож, дундуур бүхнийг дэмнэж яваарай гэж ерөөл талбия.
Хүндэтгэсэн Шайрийбуу.
. Ямар ч онгодын ярианаас эх дэлхий байгалиа, эх орноо гэсэ сэтгэлийг олж харна. Атга шороо, алга дарам газрынхаа төлөө амиа үл хайрлан тэмцэж явсан эрт цагийн тэр өвгүд өнөөдөө буугаад юу сургамжилж хэлэх нь ойлгомжтой шүү дээ. За ингээд мэдлэг юугаа нэмэн тэнхээжиж, мэдсэн сурсанаа түгээн дэлгэрүүлж, дутуу ойлгосноо дүүрэн болгож, дундуур бүхнийг дэмнэж яваарай гэж ерөөл талбия.
Хүндэтгэсэн Шайрийбуу.
Бөө мөргөлийн талаар товчхон
Reviewed by Unknown
on
March 21, 2017
Rating:
No comments: