Би хэн бэ?

Бодол доторхоо өнгийж нэг үзлээ
Бороо асгарч шороо шуураж байна тэнд
Буцаад нэг өөрийгөө гаднаас нь харлаа
Буурал хорвоод тэмтчиж явна тэр
Хүсэлдээ дийлдэж далайн давалгаа лугаа шунамаар
Хүн байх ухаан минь хазаарлаж намайг татна
Хоосон хорвоо гэж сэтгэлдээ бугшиж дотогшоо асгарлаа
Хосоор амьдрах орчлон намайг гаднаас нь татаж үнэнийг сануулна
Өндөр тэнгэрт дүүлэн нисэх сэтгэлийн тэр огшил
Өвөр юунд минь цохилох зүрхний тэр лугшилтыг
Өөртөө би шингээж бас гадагш нь дэлгэнэ
Өрөөл нэгэнд өгч бас өөртөө шингээж уусна
Энхэр ялдам бүсгүйн харцнаас гуниг мэдэрч бодлогоширно
Эгэлгүй энгийн эхийн харцнаас хайр мэдэрч уянгална
Эрийн хийморь цогтой залуусын харц эртний түүхийг сануулна
Энэхэн миний бие харин сэтгэлээ хайлуулан алхална
Б.Шайрийбуу 2016.12.13
Би хэн бэ? Би хэн бэ? Reviewed by Unknown on March 21, 2017 Rating: 5

No comments:

Үйлээ Тодлохуй

Амар амгалан байцгаана уу Энэ дэлхийн хүн төрөлхтөн бид бүхэн оршин буй газар, хэл яриа, царай төрхөөрөө яламжтай боловч хүнд байх бүхий ...

Powered by Blogger.