Мэдрэмжээ сонсохуй дор

Өндөр ууландаа гарч холын барааг ширтэхүй
Өөрийн өссөн нутгаа зүхрний гүнээс мэдрэнэ
Өвгүн ааваа дурсаж сэтгэлийн хөг нээгдэхүй
Өргөн дэлхий уужимыг галын хөгтэй ухаарна

Цэнхэр энэ дэлхийдээ цээж дүүрэн амьсгалахуй
Цэцэгт нугын сайханд харах мэлмий минь баясана
Цаст өндөр хайрхаддаа сүүн сацал өргөхүй
Цалгиа хэдэн бодол минь илбийн юм шиг замхарна

Дуулан дүүлэх хангайдаа дураар зоргоор амьдрахуй
Дуулим хорвоо хайраа дундрашгүй ихээр дэлгэнэ
Дэнслэх бодлоо цэгцэлж амар амгаланд умбахуй
Дэлхий гариг минь хүртэл түр атугай амсхийнэ


Б.Шайрийбуу  2017.03.23
Мэдрэмжээ сонсохуй дор Мэдрэмжээ сонсохуй дор Reviewed by Unknown on March 23, 2017 Rating: 5

No comments:

Үйлээ Тодлохуй

Амар амгалан байцгаана уу Энэ дэлхийн хүн төрөлхтөн бид бүхэн оршин буй газар, хэл яриа, царай төрхөөрөө яламжтай боловч хүнд байх бүхий ...

Powered by Blogger.