Үйлээ Тодлохуй

Амар амгалан байцгаана уу
Энэ дэлхийн хүн төрөлхтөн бид бүхэн оршин буй газар, хэл яриа, царай төрхөөрөө яламжтай боловч хүнд байх бүхий л мэдрэмж болох баяр баясал, инээд хөөр, уйтгар гуниг бүхэн адил болохоор хүн гэдэг сэтгэлийн амьтан гэдэг үг үнэнд бас нийцтэй санагддаг юм. Энэ тодорхойлолт нь хүний амьтнаас ялгагдах гол шинжээр нь хэлж байгаа болохоос махан бие, сүнсэн бие, сэтгэл биеээс энэ оршихуй маань оршин тогтнодог гэдгийг өргөөний сударуудад тодорхой өгүүлсэн байдаг. Тэгвэл хүний тэр сэтгэл хөдлөл нь хаанаас гарч ирээд байгаа юм, махан бие дээр илрээд байгаа тэр бүх зүйлүүд гадны нөлөөллөөс гадна бусад биесээсээ хэрхэн хамаараад байна гэдэг их сонирхолтой. Ингэж оршил өгүүлэхийн учир нь хүн өөрийгөө тэмтрэх буюу эдгээр биесэд тааламжтай зүйлээ олоход оршино. Үзэсгэлэнт сайхан байгальд амрах, үнэн сайхан үгсийг сонордох, тааламжит сайхан хөгжим сонсох зэргээс хүний эдгээр 3 биес хөглөгдөж байдаг билээ. Бие эрүүл сайхан болох сэтгэл хөглөгдөж дотор хуралдаж байсан муу бүхэн сарних шиг болох нь эдгээр зөв зохист хөгт зүйлсийн үр дүн юм. Тэгвэл эдгээр тааламжит сайхан бүхнийг хийхэд тухайн цаг мөчдөө сайхан мэдрэмж төрөх боловч эргээд л ямар нэгэн зүйл дутуу мэт мэдрэмж төрөөд байдаг нь яг юуны учир вэ? Яагаад сэтгэл нэг л дүүрч өгөхгүй байгаад байна вэ? Эндээс мөрдлөгөө хийгээд бодоход өнөөх сүнсэн биеийн хүсэл болоод зорилгын дагуу амьдрал нь өрнөхгүй байгаа учраас тэр зүйлээ шахаад ямар нэг зүйл дутуу байгаа юм шиг мэдрэмжийг надад өгөөд байгаа юм болов уу? Тэгвэл тэр нэхээд байгаа дутуу зүйл нь юу вэ гэдгийг олох эрэл хайгуулд орсоноор сая энэ гацаанаасаа гарах эхлэл тавигдах нь ээ. Миний хувьд энэ эрэл хэдэн жил үргэлжилж байна. Харин сүүлийн үед хонгилын үзүүрт гэрэл гэдэг шиг юу хийхээр баяр хөөртэй болж, хүсэл тэмүүлэл минь арвин болоод хөг эгшиг мэдрэгдээд байна гэдгээ гадарлах түвшинд очиж байна. Гэрлийн өргөө гэх энэ аугаа бүл айлыг мэдэх болсон минь ёстой л тэнгэрийн таалал, эцэг өвгүдийн хайр энэрэл гэлтэй санагдаж ихээхэн олзуурхаж явдаг минь үнэн билээ. Энд дэмнэн тэтгэх, зорилго нэгт нөхөдтэй болж, дутуу бүхнийг минь хэлж, алдаа болгоныг сануулаж, гарц хаалгыг нээх аугаа их Онгодуудтай учран золгож, ёстой л нүдийг минь нээж өгч байна. Өөрийгөө тэмтэрч, сүнсний зорилгоо олох гэж хичээн явахад тэр л Онгод Дээдэсүүдийн арвин их сургааль дэм болж, сэтгэлийн мухардалд орон дотогшоогоо асгарч байх үед яриад суух нөхөд минь байснаар буглаа бүхэн минь тайлагддаг. Ингэж тэмтчин явах үедээ олж авсан өөрийгөө тэмтрэх 2 зүйлийг олсоноо хуваалцая:
1.       Ямар үйл хийх үед сэтгэлийн баясалд автаж байна вэ?   Энэ асуултыг өөрөөсөө байнга асууж яг юу хийхээр аз жаргалыг мэдэрч, хөг эгшиг ундарч байна гэдгээ ажиглах юм.
2.       Өөрийн чадамжаа тодорхойлох. Хүн бүр өөр өөр зүйлд чадамжтай байдаг учраас юунд гарамгай гэдгээ тодлох юм. Ямар нэг зүйлд чадвартай байдаг нь эцэг өвгүдээс ирсэн яс цусны чадвар болоод тухайн сүнсний өөрийнх нь онцлог байдаг бололтой.
За ингээд тодорхойлчихвол дараа нь одоо бидний энэ цаг үе дэх ажил мэргэжил гэдэг зүйлээ олох ёстой юм байна. Тухайлбал багш хүн байя гэж бодьё: Тэгвэл тэр багш:    1.   Хүнд аливаа зүйлийг тайлбарлаж өгөх үедээ их баяртай байдаг. Зөвхөн өөрөө мэдээд байх биш бусдад хэлж өгсөнөөр л сая санаа нь амардаг, тэр хэлж ойлгуулж байх үедээ аз жаргалтай байж чаддаг, үнэхээр хүнд юм ойлгуулах чин хүсэлтэй.      2. Тэр хүн юуны багш болох вэ гэдэг нь тухайн хүний чадамжаас хамаарна. Физикт сонирхолтой, маш сайн боддог хүн гэж төсөөлье. Ингээд дүгнэхэд тухайн хүн физикийн багш болоход алдах юм байхгүй болно. Гол нь өөрийн гэсэн арга барилаа олоод юу хийхээ мэдчихвэл ямар ажил хийхээ тухайн хүн өөрөө олчихно. За энд хүрээд бичвэрээ өндөрлөе. Сургаал юугаа харамгүй хайрладаг ОНГОД ДЭЭДЭСүүд болоод @Суучихаа Суучихаа танд гүнээ талархая. Бичих урам хайрладаг билгүүн эрдэмт @Myadagmaa tmg  танд болоод БууЭрЭл дээдүүдэд нь талархая.   


Хүндэтгэсэн:       Б.Шайрийбуу    2017.03.25
Үйлээ Тодлохуй Үйлээ Тодлохуй Reviewed by Unknown on March 25, 2017 Rating: 5

No comments:

Үйлээ Тодлохуй

Амар амгалан байцгаана уу Энэ дэлхийн хүн төрөлхтөн бид бүхэн оршин буй газар, хэл яриа, царай төрхөөрөө яламжтай боловч хүнд байх бүхий ...

Powered by Blogger.