Буддын шашны эцсийн зорилго юу вэ?
Эрхэм та бүхний амрыг эрж мэндчилье. Шашин шүтлэг амьдрал оршихуй гээд элдэв юм эргэцүүлж явах үед Буддын шашны номлол ба туйлын зорилгын талаар бодож байлаа. Хааны удам залгах хүү болон төрснөөсөө хойш олон жил амьдрахдаа нэг ч ядуу, ядарсан хүн харж байгаагүй хүн гэнэт тийм явдалтай тулгарч гайхаж яагаад эдгээр хүмүүс ингэж зовж явна гэж толгойгоо гашилган эцэстээ ордноосоо оргон олон жил бясалгал хийж гэгээрэлд хүрч, бусад олонд сургаалиа түгээж явсан хүн бол энэхүү буддын шашныг үндэслэгч, сүсэгтнүүдийн хэлээр Бурхан багш билээ. Сэтгэлийн амар амгалан байдлыг олох, уур уцаараа дарах, муу сэтгэлээ ариусгахад энэ шашны түмэнд өгсөн нөлөө бас чамгүй болов уу хэмээн сэтгэдэг билээ. Гэхдээ нэгэн зүйлийг анзаарч харсан нь юу вэ гэхээр шашны сургаалийн эцсийн цэг, эцсийн зорилго дээр учир байна. Олон ч лам нарын амнаас, далай багшийн амнаас хүртэл байнга гардаг үг бол хүний ертөнцийн зовлон бүхнээс ангижрах хэмээх үг билээ. Энэ нь юу вэ гэвэл хүн төрөлхтөнийг энэ хэрэглэж байгаа зүйлс идэж байгаа хүнс, өмсөж зүүх тэр байтугай хамгийн сонирхолтой нь гэр бүл гэдэг зүйл байхгүй болох юм. Яагаад гэдэг тайлбартаа хорвоо дээр хийгдэж байгаа юм бүхэн цаанаа зовлонгийн учир шалтгаантай гэжээ. Үүнийгээ жишээн дээр тайлбарлахдаа за эхнэртэй боллоо гэж бодьё: Эхэндээ аз жаргалтай юм шиг боловч ахиад зовлон нэмэгдэнэ гэнээ. Мөнгө төгрөг хувцас хунар их ордог болно гэнэ. Удахгүй хүүхэдтэй болж үрээ харж баясах боловч хүүхдээ өсгөх нэгэн золлонтой учирна гэнэ. За ингээд хүмүүний амьдрал гээч нь зовлонгийн учир шалтгаантай байх учир үүнээс ангижрах арга буюу Буддын шашны туйлын зорилго нь хүмүүсийг гэгээрэлд хүргэх нярваан дүрийг олуулах гэнээ. Энэ дэлхий дээрх хүн амьтан бүгд энэ төгс гэгээрэлд хүрвэл амар амгалан ноёлоно гэсэн сургаальтай ажээ. Товчхоноор ердөө энэ юм байна. За тэгвэл энэ тал дээр би өөрөө товчхон дүгнэлт хийвэл: Буддын шашины номлолын гол утга учир нь хүмүүсийг гэгээрэлд хүргэх, бүр цаашилбал энэ бясалгалын замналаар хүн бүрийг оруулах туйлын зорилготой гэжээ. Үүний гол учир нь хүнийг эх болсон 6 зүйл хамаг амьтаныг хайрлаж энэ ертөнцөд хилэнц буюу нүгэл үйлдүүлэхгүй байх юм. За тэгвэл төсөөлөөд үзье. Буддын шашны туйлын зорилго биелэж дэлхийн бүх хүн төгс гэгээрч нярваан дүрийг олцгоож эр эмгүй бясалгалын замаар явж хүмүүний амьдралын зовлон бүгдээс салцгаалаа гэж төсөөлцгөөе. Үр дүнд нь юу болох уу. Хүний нэг үе өнгөрөөд энэ дэлхий дээр хүний төрөл зүйл үгүй болно шүү дээ. Тэгэхээр энэ номлол маань нөгөө талаар энэ ертөнцийн байгалийн хуулийн эсрэг болчихож байгаа юм. Тэгвэл энэ шашны сайн талыг нь биш энэ алдаатай талыг нь ашиглаж зэвсэг болгоё гэвэл их амархан ажээ. Үүний тулд гол сургаалийг нь ард түмэнд маш сайн ухуулах үйл ажиллагаа хийх хэрэгтэй. Нэгэнт гэгээрэлд хүрэх зам буюу зовлонгоос ангижрах аргыг олсон хүмүүс маш олноороо лам болно, сүм хийдэд сууна. Та бүхэн сайн ажиглавал яг энэ аргыг ашиглаж Монголын бараг бүх эрчүүдийг лам болгож, хүлцэнгүйн туйлд хүргэн байж ХӨХ толботныг дарж байсан түүх бидний түүхнээ бэлхнээ байна. Аливаа зүйлийн цаад учир гэдэг их нарийн байдаг ажээ. Би хувьдаа бол ямар ч шашныг эсэргүүцдэггүй, бүр сүнс байдагт итгэдэг тийм л хүн. Нэмж хэлэхэд Монголчууд бидний ертөнцийг танин мэдсэн язгуур ухаан бол ерөөсөө л байгаль ертөнцийн хууль юм байжээ. Хүн гээч нь олон зүйлийг сөрж болох ч байгалийн жамын эсрэг ямар ч боломжгүй юм. Ертөнцийн хуулийн эсрэг бурхан байгаад ч нэмэргүй юм аа гэдгийг л ойлгочихвол Монголчуудын язгуур ухааныг ойлгох сэжим гарч ирэх юм байна. Тиймдээ ч бид эх байгалиа хайрлан хамгаалж, ариун дагшин байлгаж, үр удмаа үлдээж жамд нийцтэй амьдарч иржээ.
Хүндэтгэсэн Б.Шайрийбуу
Буддын шашны эцсийн зорилго юу вэ?
Reviewed by Unknown
on
March 21, 2017
Rating:
uguidee chi mash buruu bodoj baina
ReplyDeleteBurhan bagshiin namtariigch unshij uzeegui baij buddh-n uiluun ur karma,dharma, shuten barildlaga, samsara buyu sansariin hurdiig ch sudlaagui baij ooriinhoo haragdaj bui ontsogoor shuud dald zorilgo ni iim gej dugneh chini tuiliin buruu baina
ReplyDeleteСансрын хүрд бол хүн хийсэн үйлийн үрээсээ хамаарч хүн болох эсвэл тэнгэр болон асур там бирд адгуус гэх мэт асар олон мөнх бус төрөл дамжиж зовох бөгөөд сансрын хүрднээс гэтлэхгүй ахин дахин үхэж асар их зовлон эдэлдэг Иймд бурхан багш хүмүүсийг зовлонгоос ангижруулах арга зам заасан Хүний хүсэл дуусдаггүй учир энэ нь зовлонг үүсгэх хүч болдог
ReplyDeleteГэгээрэх арга нь нэгт нь сахил сахих сахих хуврага нь гэлэн гэцэл бол эхнэр авахгүй харин хоёрт гэвэл эхнэр авдаг бас тарнийн ёс бий тэр бол олон нийтээс нууц судлаагүй зүйлээ мэддэг юм шиг бүү ярьж бай маш сайн бүрэн судлаад дараан дүгнэлтээ хийгээрэй
ReplyDelete